Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 189 дүгээр тогтоолоор 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хориглосон.
Хархорин сумын ерөнхий боловсролын “Орхон” сургуулийн “Эко клуб”-ын сурагчид “Нийлэг уутнаас татгалзъя” уриалга гаргаж, өөрсдийн гараар даавуун тор хийж, борлуулах ажлыг зохион байгуулсан байна.