Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хархорин сумын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт боллоо.
Чуулганд 250 гаруй малчин эмэгтэй оролцож, өрх бүр малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлж үйлдвэрлэгч байх, байгаль орчноо хамгаалах, Монгол ёсоо түгээн дэлгэрүүлэх, хуванцар сав, гялгар уутны хэрэглээг хязгаарлах уриалга гаргалаа.
Мөн сум сангийн аж ахуйд олон жил малчин, саальчнаар үр бүтээлтэй ажиллаж байсан, үр хүүхэд нь удам залгасан малчин болсон ээжүүдэд болон ажилч малчаараа нутаг усандаа үлгэр дуурайлал болсон залуу малчдад сум, орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ