Монгол улсын Боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, багш, дасгалжуулагч Р.Дэмбэрэл агсны нэрэмжит волейболын өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 3 дугаар сарын 7-ноос 8-ны өдрүүдэд Арвайхээр хотноо зохион байгуулагдлаа. Тэмцээнд 54 багийн 440 гаруй тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорив.
Гучин-Ус сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, Боловсролын тэргүүний ажилтан, Монгол улсын Тэргүүлэх зэргийн биеийн тамирын багш М.Батбаярын дасгалжуулсан өсвөрийн тамирчид эрэгтэй, эмэгтэй багийн төрөлд хосоороо аваргын “Алтан медаль”-ийн эзэд болж илүүрхлээ.
ЭМЭГТЭЙ БАГИЙН ТӨРӨЛД:
Тэргүүн байрт М.Батбаяр дасгалжуулагчтай Гучин-Ус сумын тамирчид
Дэд байрт Г.Даваадорж дасгалжуулагчтай Хархорин сумын тамирчид
Гутгаар байрт Э.Сүхбаатар дасгалжуулагчтай Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн тамирчид
ЭРЭГТЭЙ БАГИЙН ТӨРӨЛД:
Тэргүүн байрт М.Батбаяр дасгалжуулагчтай Гучин-Ус сумын тамирчид
Дэд байрт Б.Золжаргал дасгалжуулагчтай Бүрд сумын тамирчид
Гутгаар байрт Г.Даваадорж дасгалжуулагчтай Хархорин сумын тамирчид тус тус шалгарав.
Тэмцээний шилдэг холбон тоглогчоор Б.Мөнхшүр /Хархорин/, П.Даансранлхамиг /Гучин-Ус/, шилдэг довтлогчоор Э.Энхтуяа /Бүрд/, Ц.Чойгийхорлоо /Гучин-Ус/, шилдэг тэгш тоглогчоор Б.Дэлгэрмаа /Баян-Өндөр/, Г.Наранцацралт /Арвайхээр 1 дүгээр сургууль/, Р.Дэмбэрэл агсны нэрэмжит шилдгийн шилдэг тоглогчоор Л.Налжирмаа /Гучин-Ус/, С.Буянтогтох /Хархорин/ нар шалгарч шалгарсан юм.
Гучин-Ус сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, Боловсролын тэргүүний ажилтан, Монгол улсын Тэргүүлэх зэргийн биеийн тамирын багш М.Батбаярын дасгалжуулсан өсвөрийн тамирчид эрэгтэй, эмэгтэй багийн төрөлд хосоороо аваргын “Алтан медаль”-ийн эзэд болж илүүрхлээ.
Аймгийн аваргын болзол хангасан баг, тамирчид 2019 оны 3 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Эрдэнэт хотод зохион байгуулагдах “Улсын аварга шалгаруулах волейбол”-ын тэмцээнд оролцоно.