• Албан ёсны цахим хуудас
Удирдлагын академи төгсөгчид судалгаандаа идэвхтэй хамрагдана уу

Төрийн албаны тухай (шинэчилсэн найруулга) хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Удирдлагын академи төгсөгчдийн дэлгэрэнгүй бүртгэл хийх ажил орон даяар зохион байгуулагдаж байна.

 “Төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага”-д төрийн жинхэнэ албан хаагч нь мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байхаар хуульчлагдсан. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар төрийн албан хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх багц сургалтын агуулга, хөтөлбөрийг баталсан.

Энэ хүрээнд Удирдлагын академиас төрийн албанд (төрийн улс төрийн албан тушаалаас бусад) ажиллаж байгаа төрийн албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллаж байгаа ажиллагсдын мэдээллээр “Удирдлагын академи төгсөгчдийн нэгдсэн бааз” бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм.

Тус бүртгэл нь эзэмшсэн боловсролын зэрэг, мэргэшил судалсан хичээлээс нь хамааруулан төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, багц цаг (кредит)-ийг дүйцүүлэн тооцох асуудлыг шийдвэрлэх зорилготой ажээ.

Иймд Өвөрхангай аймагт ажиллаж, амьдарч байгаа Удирдлагын академийн доктор, магистр, бакалавр, дипломын дээд боловсролын зэрэг олгох сургалтад болон мэргэшүүлэх диплом, сертификатын сургалтад суралцаж төгссөн (холбогдох боловсролын зэрэг, диплом, сертификатаа гардан авсан) улс төрийн албан хаагчаас бусад төгсөгчид Удирдлагын академийн (www.naog.gov.mn) цахим хуудсанд байрлуулсан “Аймгуудад ажиллаж, амьдарч байгаа Удирдлагын академийн төгсөгчдийн бүртгэл” холбоосоор орж бүртгэлд бүрэн хамрагдана уу.     

Бүртгэлийн программ идэвхтэй ажиллаж байгаа энэ үед бүртгүүлж амжаагүй хоцорсон тохиолдолд кредит дүйцүүлэн тооцуулах боломж цаашид хязгаарлагдахыг холбогдох газраас анхааруулж байгаа юм.

 

Холбогдох нэмэлт мэдээллийг Аймгийн Засаг даргын Тамгын газрын 70323538, 70322380 утсаар авч болно.

 

 

2019-03-20 00:00:00