Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярын хурал өнөөдөр аймгийн Хөгжимт драмын театрт боллоо.
Баярын хурлын арга хэмжээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, Хурандаа М.Дэлгэрсайхан, Хурандаа цолтнуудын төлөөллүүд, Төрийн цэргийн болон Үндсэний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын бие бүрэлдэхүүн оролцлоо.
Аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлсэн үгэндээ: Орчин цагийн цэргийн байгууллага, зэвсэгт хүчин үүсч хөгжсөнөөс хойш 98 жилийн хугацаанд 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халх голын дайн, 1941 оны Чөлөөлөх дайнд Монгол цэргүүдийн хүчээр улс орныхоо тусгаар тогтнолыг авч ирсэн түүхэн уламжлалтай. Өвөрхангайчууд бид эх орныхоо төлөө халуун амиа зориулж ялалт авч ирсэн Монгол Улсын Баатар Л.Аюушийн баатарлаг, гавьяаг ямагт санаж байх учиртай. хэмээгээд аймаг орныхоо бүхий ажилд дэмжин оролцож байдаг Зэвсэгт хүчний 256, 113 дугаар ангиуд, Үндсэний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын бие бүрэлдэхүүнд нийт ард иргэдийнхээ өмнөөс болон хувиасаа баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.
Хурлын үеэр Батлан хамгаалах салбарт үр бүтээлтэй ажилласан алба хаагчдыг шагнаж урамшуулсан юм. Баярын хурлын дараа Төрийн цэргийн болон Үндсэний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчид хүндэтгэлийн тоглолтыг толилууллаа.