• Албан ёсны цахим хуудас
Нарийнтээл сум цэргийн насны залуучуудынхаа эрүүл мэндэд анхаарав

 Тус сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, багийн Засаг дарга нартай хамтран “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, сургалт сурталчилгаа”-г  энэ сарын 14-ний өдөр зохион байгуулжээ.  

Энэхүү арга хэмжээнд цэргийн насны 70 гаруй залуу хамрагдаж, эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийлгэж, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаах хэлбэрүүд, халдварын бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, сум, орон нутгийн бахархал зэрэг сэдвүүдээр номын дуу сонсжээ.

Мөн залуучуудын дунд үндэсний бөхийн барилдаан зохион байгуулагджээ.

 

2019-03-20 10:10:53