Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хөдөөг хоршоолох аян” Өвөрхангай аймагт 2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Аяны тугийг бүх сумдад аялуулж байгаа ба 3-р сарын 22-ны өдөр Хайрхандулаан сумаас Уянга сумын хоршоологчид хүлээн авч, уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга С.Цэдэнбалжир, мэргэжилтэн З.Баярсайхан, Э.Ёндонсамбуу, Д.Пагма, И.Лхавгасүрэн болон Хайрхандулаан, Тарагт, Уянга сумын Засаг даргын орлогч, МЭҮТасгийн мэргэжилтнүүд, хоршооны гишүүд, малчид зэрэг 30 гаруй хүн оролцлоо.
Энэ үеэр Хайрхандулаан сумын удирдлагаас Хөдөөг хоршоолох аяны хугацаанд хийсэн ажлаа танилцуулсан ба Уянга сумын “Өргөн дов” малчны бүлгийн 20 үнээний саалийн фермтэй танилцан туршлага судласан юм.