• Албан ёсны цахим хуудас
Хархоринчууд орчны тохижилтоо сайжруулах, мод бут тарих сургалтад хамрагдлаа

 “Тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд Хархорин сумын Засаг даргын Тамгын газар, зорилтот жилийн ажлыг зохион байгуулах Ажлын хэсгээс “Орчны тохижилт, цэцэг, мод, бут тарьж ургуулах онол практикийн сургалт”-ыг зохион байгууллаа.

Сургалтад “Баян сөөгт” ХХК-ний агрономич Ц.Чанцалдулам оролцож мод, бут, сөөг, мандлын цэцэг тарьж ургуулах, арчлах хамгаалах, танаж тайрах аргачлалын талаар мэдээлэл, заавар зөвлөгөө өглөө.

Мөн зорилтот жилийн ажлыг тус суманд зохион байгуулах Ажлын хэсгээс айл өрх, байгууллагуудын дунд зарласан болзолт уралдаан, жилийн хугацаанд хийгдэх ажлын талаар мэдээлэл хийж санал солилцлоо. 
Сургалтад айл өрх, байгууллагуудын төлөөлөл 80 гаруй иргэн оролцлоо.

ЗОРИЛТОТ ЖИЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ


 

 

2019-03-20 10:36:22