• Албан ёсны цахим хуудас
Зарлан мэдээллийн дохиогоор бэлэн байдлаа шалгалаа

“Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль”-ийг өнөөдөр 16:00 цагт аймгийн хэмжээнд зохион байгуулав.

Дадлага сургуулийн үеэр 33 цугларах талбайд 11112 иргэн, 5523 хүүхэд, 70 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, бэлэн байдлаа шалгав.

Дадлага сургуулийн хүрээнд аймгийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын бүрэлдэхүүний гишүүн нэг бүрийн хээрийн үүргэвч болон багаж зэвсэглэмж, техник тоног төхөөрөмж болон албаны бэлтгэл бэлэн байдлыг шалгав. Мөн газар хөдлөлтийн үед аврах ажиллагааны дадлага сургууль, нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх дадлага сургуулийг хийж үзүүлэх сургууль зохион байгууллаа.


Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ын дагуу улс, орон даяар жил бүрийн гуравдугаар сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гарагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиог шалгадаг юм.

 

2019-03-21 22:35:55