Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмын зорилго нь “Амины орон сууцны төсөл” хэрэгжүүлэх, иргэдэд амины орон сууцны хорооллын барилга байгууламж, гадна инженерийн шугам сүлжээ, зам талбайг төлөвлөсөн зураг төслийн дагуу гүйцэтгүүлэхэд оршино.
1.2 “Амины орон сууцны төсөл” хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Иргэний хууль, Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль, Газрын тухай хууль, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Орон сууцны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү журмыг дагаж мөрдөнө.
Хоёр. Газар эзэмшүүлэх үйл ажиллагаа
2.1 Оролцогчид тавигдах шаардлага
2.1.1 Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх
2.1.2 Тогтоосон газрын үнийг тушаасан дарааллаар газрын байршлыг сонгох ба тухайн газарт төлөвлөсөн барилгыг зураг төсөвт заасан загвар, хэмжээгээр нь барьж 2019 онд багтаан ашиглалтанд оруулна. Иргэн өөрийн амины орон сууцыг барих, төвлөрсөн инженерийн шугам сүлжээний анхны худаг хүртэл холбох, явган хайс барих зардлыг хариуцна.
2.1.3 нэг иргэнд амины орон сууцны нэг газрыг эзэмшүүлэх ба газрын зориулалтыг өөрчлөх, эрх шилжүүлэхийг хориглоно.
2.2 Эзэмшүүлэх эдэлбэр газрын хэмжээ, үнэ
Арвайхээр сумын шинэ суурьшлын бүсэд эзэмшүүлэх амины орон сууцны эдэлбэр газрын хэмжээ зураг төсөлд тусгагдсаны дагуу дараах хэмжээ, үнэтэй байна. Үүнд:
№ |
Тодорхойлолт |
Давхрын тоо |
Сууцны талбай |
Гараж талбай |
Нийт талбай |
Тоо ширхэг |
Үнэ /сая.төг/ |
Эдэлбэр газар |
1 |
Таун хаус |
2 |
100.0 м.кв |
16.6 м.кв |
116.6 м.кв |
68ш |
9.5 |
260.0 м.кв |
2 |
“А” амины сууц |
2 |
128.5 м.кв |
18.5 м.кв |
147.0 м.кв |
32ш |
14.5 |
675.5 м.кв |
3 |
“B” амины сууц |
1 |
63.8 м.кв |
18.5 м.кв |
82.3 м.кв |
41ш |
9.5 |
450 м.кв |
4 |
“C” амины сууц |
1 |
101.8 м.кв |
18.5 м.кв |
120.3 м.кв |
21ш |
9.5 |
484 м.кв |
5 |
“D” амины сууц |
1 |
71.6 м.кв |
16.6 м.кв |
88.2 м.кв |
20ш |
9.5 |
484 м.кв |
2.3 Газар эзэмшүүлэх үйл ажиллагааны дараалал
2.3.1 Төслийн нэгж өргөдөл, хүсэлт хүлээн авах бэлтгэл ажлыг хангаж аймгийн ГХБХБГ-тай хамтран эзэмшүүлэх газрын эргэлтийн цэгийн солбицлыг газар дээр нь тодорхойлж тэмдэгжүүлэх, тухайн амины орон сууцыг инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох улаан шугамыг тавих ажлыг зохион байгуулна.
2.4 Газар эзэмшигчтэй гэрээ байгуулах
2.4.1. Газар эзэмшигчтэй аймгийн Засаг даргыг төлөөлж төслийн нэгж гэрээ байгуулна.
Гэрээнд дор дурьдсан зүйлийг заавал тусгана.
- газрын байршил, эзэмших зориулалт, эзэмших хугацаа
- газрын хэмжээ
- барилгын хийцлэл, тавигдах шаардлага, барих хугацаа
2.4.2. Иргэн амины орон сууцны барилгыг өгөгдсөн загвар, хэмжээгээр барьж дууссаны дараа тухайн иргэнд газар эзэмшүүлэх тухай захирамж гаргана.
2.4.3. Аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн аймгийн ГХБХБГазар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгоно.
Гурав. Барилга, байгууламжийг бариулах үйл ажиллагаа
3.1 “Амины орон сууцны төсөл” хэрэгжүүлэх үйл ажиллагааг Орон нутгийн өмчит “Арвайхээр цэцэрлэгжилт” ОНӨААТҮГазрын дэргэд байгуулагдсан төслийн нэгж зохион байгуулна.
3.2 Амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх газар нь эдэлбэр газрын хэмжээнээс хамаарсан үнэлгээтэй байх ба тус орлогыг дулаан, цэвэр, бохир ус, цахилгааны шугам сүлжээний салбар шугамыг угсрах, цахилгааны дэд өртөөг байгуулахад зарцуулна.
3.3 Төслийн нэгжтэй гэрээ байгуулсан иргэдэд зураг төсөлд заасан байршил, хэмжээгээр газрыг хэмжиж эргэлтийн цэгийн солбицлыг газар дээр нь тодорхойлж тэмдэгжүүлж өгөх, өгөгдсөн барилга, гадна инженерийн шугам сүлжээний улаан шугамыг тавих ажлыг төслийн нэгж, ГХБХБГазартай хамтран зохион байгуулна.
3.4 Барилга, байгууламжийн улаан шугамыг тавиулж акт үйлдсэний дараа тухайн орон сууцыг барих иргэн барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.
3.5 Төслийн нэгжтэй гэрээ байгуулсан иргэн нь өгөгдсөн барилгын ажлын зургаар барилга угсралтын ажлыг 2019 онд багтаан гүйцэтгэнэ.
3.6 Барилга байгууламжийн гадна тохижилтын ажлыг зураг төсөвт тусгагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу гүйцэтгэнэ. Зураг төсөлд тусгасан ерөнхий төлөвлөгөөг эвдэж барилга нэмж барих, өөрчлөхийг хориглоно.
3.7 Барилгын гадна фасад, дээврийн материалыг зурагт заасан хэмжээнд жигд байлгахын тулд төслийн нэгжээс нэг төрлийн чанартай материалыг боломжит хамгийн бага үнээр нийлүүлж болно.
3.8 Төслийн нэгжтэй гэрээ байгуулсан иргэн нь эзэмшил газрыг тойруулж төслийн нэгжээс гаргасан хэмжээ, загвартай явган хайсыг угсарна.
Дөрөв. Хориглох зүйл
4.1 Зураг төсөлд заагдсан барилгын улаан шугам, хэмжээ, загвар, өнгө, ерөнхий төлөвлөлтийг өөрчлөх, барилга нэмж барихыг хориглоно.
4.2 Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, худалдахыг хориглоно.
4.3 Төсөлд оролцогч нь бусдын нэр дээр газар эзэмшихийг хориглоно.
4.4 Ажлын хэсэг, төслийн нэгж нь иргэдийн мэдээллийг бусдад дамжуулах, нууцыг задруулахыг хориглоно.
Тав. Хүлээлгэх хариуцлага
5.1 Төсөлд оролцогч нь заасан хугацаанд барилга угсралтын ажлыг гүйцэтгэж чадахгүй бол Төслийн нэгжээс тушаасан төлбөрийн үнийн дүнгийн 10 /арван/ хувийг суутган авах бөгөөд газар эзэмших эрхийг дараагийн хүнд шилжүүлэх арга хэмжээг авна.
5.2 Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн, худалдсан тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгоно.
5.3 Төслийн нэгжээс тавьж өгсөн улаан шугамыг зөрчсөн, барилгын загвар хэмжээ, архитектур төлөвлөлтийг өөрчилсөн тохиолдолд барилгын ажлыг зогсоох, буулгуулах арга хэмжээг авна.
5.4 Иргэд барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад төслийн нэгжээс тодорхойгүй шалтгаанаар ажлыг зогсоох, дарамт шахалт үзүүлсэн тохиолдолд буруутай этгээдэд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99329936 дугаараас лавлана уу.
- оОо -