Арвайхээр сумын шинэ суурьшлын бүсэд байгуулах Амины орон сууцны хорооллын газрыг сонирхсон иргэдийн захиалгыг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс авч эхэлээ.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын шийдвэрээр байгуулагдсан Төслийн нэгж холбогдох журам, дүрмийн дагуу захиалга авах ажлыг зохион байгуулж байна.
Иргэдэд тавьж байгаа гол шаардлага нь хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх, өөрийн сууцаа зураг төсөвт заасан загвар, хэмжээгээр нь барьж 2019 онд багтаан ашиглалтад оруулах юм.
Сонирхсон иргэд тогтоосон газрын үнийг тушаасан дарааллаар газрынхаа байршлыг сонгож захиалгаа өгч байна.
Эзэмшүүлэх эдэлбэр газрын хэмжээ, үнэ
Арвайхээр сумын шинэ суурьшлын бүсэд эзэмшүүлэх амины орон сууцны эдэлбэр газрын хэмжээ зураг төсөлд тусгагдсаны дагуу дараах хэмжээ, үнэтэй байна. Үүнд:
№ |
Тодорхойлолт |
Давхрын тоо |
Сууцны талбай |
Гараж талбай |
Нийт талбай |
Тоо ширхэг |
Үнэ /сая.төг/ |
Эдэлбэр газар |
1 |
Таун хаус |
2 |
100.0 м.кв |
16.6 м.кв |
116.6 м.кв |
68ш |
9.5 |
260.0 м.кв |
2 |
“А” амины сууц |
2 |
128.5 м.кв |
18.5 м.кв |
147.0 м.кв |
32ш |
14.5 |
675.5 м.кв |
3 |
“B” амины сууц |
1 |
63.8 м.кв |
18.5 м.кв |
82.3 м.кв |
41ш |
9.5 |
450 м.кв |
4 |
“C” амины сууц |
1 |
101.8 м.кв |
18.5 м.кв |
120.3 м.кв |
21ш |
9.5 |
484 м.кв |
5 |
“D” амины сууц |
1 |
71.6 м.кв |
16.6 м.кв |
88.2 м.кв |
20ш |
9.5 |
484 м.кв |