“Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд “Шилдэг тохижилттой сум, баг, байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийг шалгаруулах болзолт уралдаан аймгийн хэмжээнд зарлагдлаа.
Аймгийн Засаг даргын баталсан удирдамжаар тус уралдааны шалгуур үзүүлэлт, хугацаа, хамрах хүрээ, шагнал, урамшууллыг тодорхой зааж өгсөн юм.
ШИЛДЭГ СУМ ШАЛГАРУУЛАХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
Аймаг сумын хөгжлийн төлөвлөгөөний дагуу Хот байгуулалтын тухай хууль, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 50 дугаар тогтоолоор баталсан Гэр хорооллын стандарт, цэцэрлэгжсэн талбайн стандартыг хангасан ногоон байгууламжийг зураг, төсвийн дагуу хийж гүйцэтгэнэ.
Орчны тохижилтоо сайжруулж, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлсэн байгууллага, айл өрхийн тоо
Зорилтот жилийн ажилд байгууллага, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхэн, иргэд, олон нийтийн идэвх, оролцоог нэмэгдүүлж, бүтээлч ажлуудыг өрнүүлсэн байна.
Хөрс, агаар орчны бохирдлыг бууруулж ариун цэврийн байгууламжийг сайжруулах, хог хаягдлыг ангилах, бууруулах чиглэлээр сайн туршлага судалж хэрэгжүүлсэн байна.
Ногоон байгууламжийн цаашдын арчилгаа, усалгаа, хамгаалалтын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байна.
Болзолт уралдааны хугацаанд хийгдсэн тохижилт, ногоон байгууламжийн талаар танилцуулга, альбом хийж тайлан бичсэн байна. Тайланд тохижилтын өмнөх ба дараах үеийн зургийг тусгасан байна.
Зөвхөн 2019 онд хийсэн ажлаа дүгнүүлнэ.
ШИЛДЭГ БАГ ШАЛГАРУУЛАХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
Аймаг, сумын хөгжлийн төлөвлөгөөний дагуу Хот байгуулалтын тухай хууль, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 50 дугаар тогтоолоор баталсан Гэр хорооллын стандарт, цэцэрлэгжсэн талбайн стандартыг хангасан ногоон байгууламжийг зураг, төсвийн дагуу хийж гүйцэтгэнэ.
Зорилтот жилийн ажилд айл өрх, иргэд, олон нийтийн идэвх, оролцоог нэмэгдүүлж, бүтээлч ажлуудыг өрнүүлсэн байна.
Эзэмшил газрынхаа орчны тохижилтыг сайжруулж, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлсэн айл өрхийн тоог өсгөсөн байна.
Хөрс, агаар, орчны бохирдлыг бууруулж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах, хог хаягдлыг ангилах, бууруулах чиглэлээр сайн туршлага судалж хэрэгжүүлсэн байна.
Ногоон байгууламжийн цаашдын арчилгаа, усалгаа, хамгаалалтын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байна.
Болзолт уралдааны хугацаанд хийгдсэн тохижилт, ногоон байгууламжийн талаар танилцуулга, альбом хийж тайлан бичсэн байна. Тайланд тохижилтын өмнөх ба дараах үеийн зургийг тусгасан байна.
Зөвхөн 2019 онд хийсэн ажлаа дүгнүүлнэ.
ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ ШАЛГАРУУЛАХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
Аймаг, сумын хөгжлийн төлөвлөгөөний дагуу Хот байгуулалтын тухай хууль, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 50 дугаар тогтоолоор баталсан “Гэр хорооллын стандарт”, цэцэрлэгжсэн талбайн стандартыг хангасан ногоон байгууламжийг зураг, төсвийн дагуу хийж гүйцэтгэнэ.
Орчны тохижилт, ногоон байгууламж нь бусдад загвар болохуйц, шинэлэг байна.
Хөрс, агаар орчны бохирдлыг бууруулж ариун цэврийн байгууламжийг сайжруулах, хог хаягдлыг ангилах, бууруулах чиглэлээр сайн туршлага судалж хэрэгжүүлсэн байна.
Эзэмшил газартаа ногоон байгууламжийн талбайг шинээр бий болгох, нэмэгдүүлэх боломжгүй тохиолдолд нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн талбайд өөрийн эзэмшиж буй талбайн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний газарт мод бут тарих, арчлах ажлыг хийх буюу зардлыг хандивласан байна.
Ногоон байгууламжийн цаашдын арчилгаа, усалгаа, хамгаалалтын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байна.
Байгууллага, аж ахуйн нэгжүүд орчны 50 метр хүртэлх газарт цэвэрлэгээг тогтмол хийж цэвэрлэсэн хог хаягдлын хэмжээг бүртгэсэн байна.
Барилга байгууламжийн гадна өнгө үзэмжийг сайжруулж, архитектурын чимэглэл хийсэн байна.
Байгууллагын нэр хаягийг үндэсний Монгол бичгээр бичиж, орчны болон талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлсэн байна.
Байгууллагын гадна, дотно талд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дэд бүтцийг шийдэж, Гадна талбай, орц гарцын тэмдэг тэмдэглэгээ, явган замын тохижилтыг иж бүрнээр хийсэн байна.
Байгууллага, аж ахуйн нэгжүүд хотын захирагчийн алба, сумын Засаг даргын Тамгын газартай тохижилт, ногоон байгууламжийг сайжруулах гэрээ хийж, дүгнэсэн байна.
Байгууллага, аж ахуйн нэгжүүд “Нийгмийн хариуцлага”-ын хүрээнд зорилтот жилийн ажлыг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжсэн үйл ажиллагаа явуулсан байна.
Болзолт уралдааны хугацаанд хийгдсэн тохижилт, ногоон байгууламжийн талаар танилцуулга, альбом хийж тайлан бичсэн байна. Тайланд тохижилтын өмнөх ба дараах үеийн зургийг тусгасан байна.
Зөвхөн 2019 онд хийсэн ажлаа дүгнүүлнэ.
ШИЛДЭГ АЙЛ ӨРХ ШАЛГАРУУЛАХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
Аймаг сумын хөгжлийн төлөвлөгөөний дагуу Хот байгуулалтын тухай хууль, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 50 дугаар тогтоолоор баталсан Гэр хорооллын стандарт, цэцэрлэгжсэн талбайн стандартыг хангасан ногоон байгууламжийг зураг, төсвийн дагуу хийж гүйцэтгэнэ.
Орчны тохижилт, ногоон байгууламж нь бусдад загвар болохуйц, шинэлэг байна.
Хөрс, агаар орчны бохирдлыг бууруулж ариун цэврийн байгууламжийг сайжруулах, хог хаягдлыг ангилах, бууруулах чиглэлээр сайн туршлага судалж хэрэгжүүлсэн байна.
Ногоон байгууламжийн цаашдын арчилгаа, усалгаа, хамгаалалтын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байна.
Болзолт уралдааны хугацаанд хийгдсэн тохижилт, ногоон байгууламжийн талаар танилцуулга, альбом хийж тайлан бичсэн байна. Тайланд тохижилтын өмнөх ба дараах үеийн зургийг тусгасан байна.
Зөвхөн 2019 онд хийсэн ажлаа дүгнүүлнэ.
Болзолт уралдаан 2019 оны 3 дугаар сарын 15-наас 2019 оны 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Уралдааныг 2019 оны 12 дугаар сард багтаан ажлын хороо дүгнэж, шилдгүүдийг шалгаруулна.
Болзлыг бүрэн биелүүлж шилдгээр шалгарсан сум, баг, байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийг шалгаруулж тус бүр өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.
Шилдэг тохижилт ногоон байгууламжтай сум
д/д |
Байр |
Тоо |
Шагналын хэмжээ /₮/ |
1 |
1 дүгээр байр |
1 |
3000000 |
2 |
2 дугаар байр |
1 |
2000000 |
3 |
3 дугаар байр |
1 |
1000000 |
Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай баг
д/д |
Байр |
Тоо |
Шагналын хэмжээ /₮/ |
1 |
1 дүгээр байр |
1 |
2000000 |
2 |
2 дугаар байр |
1 |
1500000 |
3 |
3 дугаар байр |
1 |
1000000 |
Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай байгууллага, аж ахуйн нэгж
д/д |
Байр |
Тоо |
Шагналын хэмжээ /₮/ |
1 |
1 дүгээр байр |
1 |
2000000 |
2 |
2 дугаар байр |
1 |
1500000 |
3 |
3 дугаар байр |
1 |
1000000 |
Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай айл өрх
д/д |
Байр |
Тоо |
Шагналын хэмжээ /₮/ |
1 |
19 сум тус бүрээс нэг өрхийг шалгаруулна. |
19 |
Шилдгээр шалгарсан айл өрх бүр 500000 |
-оОо-