• Албан ёсны цахим хуудас
Манай аймаг “Ай Ти Эм-2019” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд тэргүүн байр эзэллээ

“Ай Ти Эм-2019 буюу “International Travel Mart-2019” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 2019 оны 3 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд  Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэнд аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 29 компани амжилттай оролцож, 21 аймгаас үзэсгэлэнгийн талбайгаа хамгийн өвөрмөц шинэлэг байдлаар тохижуулж, зохион байгуулалт сайтай оролцсон аймгаар шалгарч, тэргүүн байр эзэллээ.

Энэхүү үзэсгэлэн нь цар хүрээ, оролцогчдын тоогоор Монголд зохиогддог хамгийн том үзэсгэлэн төдийгүй аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, шинэ бизнесийн түнш олох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах зэрэг бизнесийн төрөл бүрийн боломжийг бүрдүүлж өгдөг ач холбогдолтой юм.

.

 

2019-04-02 19:03:09