Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд Маркетинг, мэдээлэл технологийн ажилтны түр ажлын байранд иргэдээс сонгон шалгаруулж авна.
Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:
Их, дээд боловсролын бакалавр зэрэгтэй, Маркетингийн менежер, Компьютерийн
програмист мэргэжилтэй байх, харилцааны өндөр ур чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай, багаар хамтран ажиллах, ачаалал даах чадвартай байх, оффисийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, бичиг баримт боловсруулах мэдлэг чадвартай, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах, байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах.
Сонирхсон иргэд дараах материалыг бүрдүүлэн БОЭТ-ийн Хүний нөөцийн албанд 2019 оны 4 дугаар сарын 6-ны өдрийн 15.00 цагт багтаан ирүүлнэ үү.
Үүнд:
-Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /I маягт/
-Төгссөн сургуулийн диплом, үнэмлэх, гэрчилгээний хуулбар
-Иргэний үнэмлэхний хуулбар
-Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
-Урьд нь ажиллаж байсан бол ажиллаж байсан газрын ажил байдлын тодорхойлолт, ажлаас чөлөөлөгдсөн тушаалын хуулбар, Нийгмийн даатгалын дэвтэр
Лавлах утас: Хүний нөөцийн алба 89230088, 88054282