• Албан ёсны цахим хуудас
“Аюулгүй ажиллагаа-Амьдралын баталгаа” сарын аян эхэллээ

  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2019” сарын аяны нээлтийн арга хэмжээг 4 дүгээр сарын 2-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа. Тус аяныг Өвөрхангай аймаг “Аюулгүй ажиллагаа-Амьдралын баталгаа” уриатайгаар хэрэгжүүлнэ.

 Нээлтийн арга хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 71 аж ахуйн нэгж, байгууллага, 300 орчим ажилтан албан хаагч, иргэд оролцов. Энэ үеэр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын хэлтсээс хууль тогтоомжийг сурталчлан таниулах, зөвлөгөө мэдээлэл өгөх үйлчилгээг  үзүүллээ. Мөн аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, “Орда” хүнсний үйлдвэр, “”Ноос Ирээдүй” ХХК-иуд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлагаасаа хуваалцлаа.

 

 

 

 

2019-04-03 16:34:58