Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас “Зарлан мэдээллийн дохио дамжуулах” дадлага сургуулийг 3 сарын 28-ны өдөр аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх, гамшгийн үед ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургалтын нэгдсэн дохиогоор аймгийн онцгой комисс, аврах гал унтраах 12 дугаар анги, аврах бүлэг, 11 гамшгаас хамгаалах алба , 37 мэргэжлийн анги, 19 сумдад 6992 хүн, 399 техник, Арвайхээр суманд 1131 хүн, 71 техник, ААНБ-дад 758 хүн, 15 машин мэргэжлийн ангиудын 443 хүн, 35 техниктэйгээр тус тус жагссан юм.
Онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга, удирдлагаас иргэдийн идэвхи, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын аранз, хувцасны жигдрэлт, машин, техник, багаж зэвсэглэмжин байдалд дүгнэлт хийж, “Сайн” гэсэн үнэлгээ өгсөн бөгөөд цаашид бэлэн байдал, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар үүрэг чиглэл өглөө.
Гамшиг ослын үед ард иргэдийн бэлэн байдлыг хангах, дохиогоор цугларах газар ирж сургах, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг жил бүрийн 3 дугаар сарын сүүлийн 7 хоногийн пүрэв гарагт улс орон даяар зохион байгуулж хэвшээд байна