Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Спортын мастер Т.Мэргэн багшийн нэрэмжит 2019 оны ширээний теннисний насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Өвөрхангай аймагт зохион байгуулагдаж байна. Тэмцээнд 20 байгууллагын 23 багийн 180 гаруй тамирчин оролцож байна. Тэмцээн 2019 оны 4 дүгээр сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд үргэлжилнэ.