• Албан ёсны цахим хуудас
Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллах томилолтоо Өвөрхангай аймгаас эхлүүлж байна.

Тэрээр 2011 онд батлагдсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-ийг аймгийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох төрийн байгууллагууд хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт шалгалт хийж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, холбогдох зөвлөмж, шаардлагыг хүргүүлж ажиллах юм. Мөн төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудад жендэр ба хүний эрхийн мэдлэг, чадавхийг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор П.Оюунчимэг

Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ

Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир

Хүний эрхийн Үндэсний Комиссын ахлах референт Х.Мөнхзул

Хүний эрхийн Үндэсний Комиссын референт Х.Цэцгээ нар багтсан бөгөөд Ажлын хэсэг 2019 оны 4 дүгээр сарын 8-наас 10-ны өдрүүдэд манай аймагт ажиллаад, Баянхонгор аймгийг зорих юм.

 

2019-04-08 11:31:27