• Албан ёсны цахим хуудас
Амины орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг 4 дүгээр сард багтаан эхлүүлнэ

Арвайхээр хотын шинэ суурьшлийн бүсийн Амины орон сууцны хорооллын төсөлд хамрагдаж, захиалгаа өгсөн иргэдтэй аймгийн Засаг дарга Г.Ганболд өнөөдөр уулзлаа.

Тус хороололд Амины орон сууц барих хүсэлтэй иргэдийн захиалгыг 3 дугаар сарын 25-ны өдөр буюу 14 хоногийн өмнө авч эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 110-аад өрх захиалгаа өгсөн байна.  

Уулзалтаар төслийг орон нутаг, иргэдтэйгээ хэрхэн хамтарч амжилттай хэрэгжүүлэх талаар санал, бодлоо солилцож, харилцан ярилцлаа. Төсөл амжилттай хэрэгжсэнээр иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжирч, улсын хэмжээнд жишиг болсон Амины орон сууцны хорооллыг бий болгох зорилтыг тавьж байгаа юм.  

Аймгийн Засаг дарга Г.Ганболд тус хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг 4 дүгээр сард багтаан эхлүүлэхээр төлөвлөж буйгаа энэ үеэр хэлэв.

 

 

 

 

2019-04-08 19:30:45