• Албан ёсны цахим хуудас
164250 төл эсэн мэнд бойжиж байна

     Энэ хавар Өвөрхангай аймагт нийт 15.500 малчин өрхийн 1.1 сая орчим мал төллөхөөс 3 сарын 25-ны өдрийн байдлаар 165209 толгой мал төллөж, түүний 959 нь  хорогдон 164250 толгой мал бойжиж байна. Үүнээс ингэ 491 ботголж, 162 гүү унагалж  хорогдолгүй бойжиж байгаа бол үнээ 817 тугалласнаас 1 хорогдолтой, 816 тугал, хонь 78306 хургалснаас 263 хорогдолттой, 78043 хурга, ямаа 81332 ишиглэснээс 661 хорогдолттой 86071 ишиг эсэн мэнд бойжиж байгаа юм.
    Аймгийн ХХААЖДҮГазраас хаваржилтыг зохион байгуулах, ядарч сульдсан малыг хэрхэн сувилах талаар гарын авлагыг малчдад тараагаад байна. Хэдийгээр хаврын урин цаг ирсэн ч өвлийн хүйтэн агаар төдийлөн арилахгүй, шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, хур тунадас ихтэй байгаа тул малын хорогдлоос болгоомжлох, урьдчилан сэргийлэх ажил аймгийн хэмжээнд үргэлжилсээр байна.
 

2013-03-31 22:16:45