Энэ онд манай аймаг улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 75.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 71 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн.
Төлөвлөгөөний дагуу 1 дүгээр улиралд 48.8 тэр бум төгрөгийн 37 төсөл арга хэмжээг зарласан бөгөөд тендер шалгаруулалтад давхардсан тоогоор 117 аж ахуйн нэгж оролцлоо. Тендер шалгаруулалтыг 100 хувь цахимаар зохион байгуулж байна.
Мөн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд оролцох төрийн албан хаагчид, иргэдийг чадавхжуулах зорилгоор худалдан авах ажиллагааны А3 сертификат олгох сургалтыг захиалга ирсэн тухай бүрт нь зохион байгуулж, аймгийн хэмжээнд нийт 377 иргэнлдхудалдан авах ажиллагааны сертификат олгов.