• Албан ёсны цахим хуудас
Сурагч Т.Номин-Эрдэнэ аймгийн Засаг даргатай уулзаж, санал бодлоо хуваалцлаа

Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 7 дугаар ангийн сурагч Т.Номин-Эрдэнэ өнөөдөр аймгийн Засаг дарга Г.Ганболдтой уулзаж, өөрийн санал бодлоо хуваалцлаа. Тэрээр 2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, бидэн рүү чиглэсэн олон бүтээлч ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэнд үеийнхээ найзуудын өмнөөс талархал илрхийлье. Бид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх Хүүхдийн ордон, Номын ордонтой болсондоо маш их баяртай байгаа гэв. 
Тэрбээр архидан согтуурч буй томчуудыг хараад сэтгэл нь эмзэглэдэг тухайгаа Засаг даргад хэвлүүхэн ярьж суув. Аймгийн Засаг дарга охины санал, бодлыг сонсоод Т.Номин-Эрдэнэтэй адил олон хүүхэд архи, согтууруулах ундаа хэрэглэдэг томчуудыг хараад сэтгэл нь шаналж байдгийг томчууд ойлгох хэрэгтэй хэмээгээд "Архидалтгүй Өвөрхангай хөтөлбөр"-ийг эрчимжүүлэх ажлын хүрээнд хүүхдүүдийн дунд эсээ бичлэгийн уралдаан зарлаж, тэдний санал бодлыг томчуудад хүргэхээр боллоо.

 

2019-04-15 22:08:24