• Албан ёсны цахим хуудас
Зүүнбаян-Улаан сумын модон гүүр ашиглалтад оров

Зүүнбаян-Улаан сумаас баруун урагш 800 метрийн зайд Онги гол дээгүүр шинэ гүүр баригдаж ашиглалтад орлоо. Тус гүүр нь улсын төсвийн 247.0 сая төгрөгийн хөрөнгөөр бий болсон бөгөөд 70 метрийн урттай, модон хийцтэй юм. Гүүр ашиглалтад орсноор иргэд байгалийн ямар ч хүндрэлтэй нөхцөлд саадгүй зорчих, цаг хугацаа, бензин түлшээ хэмнэх, эрүүл мэндийн болон төрийн үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэж, иргэдийн өмнө тулгамдаж байсан асуудал шийдэгдэж байна.

 

 

2019-04-15 23:02:26