Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Өвөрхангай аймагт шагналын “хур” буулаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдөр, Казак түмний Наурыз хаврын баяр, Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүссэний 100 жилийн ойн өдрүүдийг тохиолдуулан төр захиргаа, хууль эрх зүй, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, батлан хамгаалах болон сэтгүүл зүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг 3 дугаар сарын 29-ний өдөр төрийн одон, медалиар шагнасан юм.
Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор Арвайхээр сумын өндөр настан, ахмад дайчин Г.Зэвгийг, Алтангадас одонгоор Бат-Өлзий сумын 3-р багийн иргэн Б. Алтанхуяг, Уянга сумын Засаг дарга П.Баатар, Аймгийн ЗДТГазрын хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Бат-Өлзий, Хархорин сумын ЕБ-ын нэгдүгээр сургуулийн багш С.Дашдаваа нарын 9 хүнийг, Хөдөлмөрийн хүндэт медалиар аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Ж.Пүрэвсүрэн, Баянгол сумын ЕБС-ийн монгол хэл уран зохиолын багш С.Алтангэрэл нарын 5 хүнийг тус тус шагналаа.