• Албан ёсны цахим хуудас
Төрийн албан хаагчид харилцаа, хандлагаа сайжруулах чиглэлээр номын дуу сонсож байна

Төрийн болон төрийн өмчит байгууллагуудын ажилтан, албан хаагчид “Харилцааны арга барил” “Байгууллагын үйлчилгээний менежмент” сэдвээр өнөөдөр /2019.04.24/ номын дуу сонсож байна.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газраас төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлж буй албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байна.

Энэ хүрээнд Монголын Хуульчдын Холбооны гишүүн хуульч, лектор Ц.Азбаярыг урьж  Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компаний Өвөрхангай аймаг дахь салбарын үйлчилгээний албан хаагчид, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Татварын хэлтэс, Арвайхээр “Тохижилт үйлчилгээ” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Биеийн тамир, спортын газрын албан хаагчдад дээрх чиглэлээр сургалтыг зохион байгуулж байгаа юм.

 

 

2019-04-24 13:03:58