Аймгийн Засаг даргын 2019 оны А/103 дугаар захирамжаар Орон нутгийн төсвийн байгууллагын нягтлан бодогч нарын мэдлэг, мэргэшлийн түвшинг тогтоох Ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон журмыг баталсан. Энэ хүрээнд төсвийн байгууллагын 83 нягтлан бодогчийн бичиг, баримтад өнөөдөр шалгалт хийлээ. Маргааш буюу 4 дүгээр сарын 27-ны өдөр нягтлан бодогчдын хууль, эрх зүй, мэргэжлийн болон ур чадварын шалгалтыг зохион байгуулна.
Түвшин тогтоох шалгалтаар хангалтгүй үнэлэгдсэн нягтлан бодогч нарыг мэргэжил дээшлүүлэх, давтан сургах, мэргэшүүлэх сургалтад хамруулна. Харин баримт бичгийн шалгалтад тэнцээгүй нягтлан бодогчдын ажлын байрыг нийтэд нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалт хийх ажлыг тухайн сумын ЗДТГ болон шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан зохион байгуулна.