Өвөрхангай аймгийн Уянга сумын харъяат спортын дэд мастер Р.Лхагвасүрэн агсны нэрэмжит хүндийн өргөлтийн Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 3-р сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тэмцээний хүндэт зочдоор Спортын дэд мастер Р.Лхагвасүрэн агсны гэр бүл, төрөл төрөгсөд, Монголын хүндийн өргөлтийн холбооны шүүгчид болон Зүүн Азийн наадмын хүрэл медальт, Азийн цомын 2 алт, 3 мөнгө, 1 хүрэл медальт, Монгол улсын 14 удаагийн аварга, Улсын дээд амжилтыг 109 удаа шинэчлэн тогтоосон, Бээжингийн Олимпийн шагналт байрт , гавьяат тамирчин Н.Баярмаа нар хүрэлцэн ирсэн юм. Тэмцээнд Улаанбаатар хотын Аврагч, Алдар, Хангарьд, Самбуусан, Хүч клуб, Баян-Өлгий, Багануур, Эрдэнэт, Дархан, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн 80 гаруй тамирчид оролцож, охидын 5, хөвгүүдийн 6 жингээр хүч үзсэн бөгөөд тэргүүн байрыг спортын мастер Эрдэнэбаяр дасгалжуулагчтай Алдар спорт хороо, дэд байрыг спортын мастер Чинзориг дасгалжуулагчтай ОБЕГ-ын Аврагч спорт хороо, гутгаар байрыг Дэмбэрэлдорж дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн БТСГ-ын “ӨВ” хүч багууд эзлэж, цом, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардан авлаа.
Тэмцээний үеэр хүндийн өргөлтийн спортыг хөдөө орон нутагт хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Баян-Өлгий аймгийн дасгалжуулагч, спортын дэд мастер Т.Бейбитхан, ӨВ аймгийн Хүндийн өргөлтийн спортын холбооны тэргүүн, спортын дэд мастер П.Дуламдорж, Багануур дүүргийн БТСГ-ын дарга, спортын дэд мастер Ж.Болдбаатар, Хангарьд клубын дасгалжуулагч, спортын мастер Ц.Ариунжаргал, ОУХМастер Б.Энхтайван, Хөвсгөл аймгийн дасгалжуулагч Г.Чинбат, Дархан-Уул аймгийн БТСГ-ын дасгалжуулагч, спортын мастер М.Сэлэнгэбаатар, Завхан аймгийн дасгалжуулагч Д.Бат-Өлзий нарыг МҮОХ-ны шагналаар шагналаа.