Аймгийн БОЭТ-д зүрх судас, элэгний хатуурлын үзлэг, оношилгоо шинжилгээг хийх, хавдрыг эрт үед нь илрүүлэх эхо аппаратыг суурилууллаа.
Япон, Монгол хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжтайгаар Hitachi фирмийн "Hi Vision Avius" загварын өндөр хүчин чадалтай эхо аппаратыг эмчилгээ, оношилгоонд ашиглах боломж бүрдэж байна. Уг аппарат нь цуллаг эрхтэний хатуурал болон хавдрыг эрт үед нь илрүүлэх өндөр хүчин чадал бүхий хамгийн сүүлийн үеийн 4D дэвшилтэт технологи юм.
Аппаратыг "Си-Ай-Ти" компани хүлээлгэн өгч, БОЭТ-ийн инженерүүдэд угсралт, аюулгүй ажиллагаа болон ашиглалтын сургалтыг хийлээ.