• Албан ёсны цахим хуудас
“Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Аюуш баатрын талбайд зохион байгуулагдаж байна. Тус өдөрлөгт Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, аймаг дахь Мэргэжлийн  сургалт үйлдвэрлэлийн төв оролцож олон нийтэд байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулж,  иргэдийн гомдол саналыг хүлээж авах, зөвлөгөө, мэдээлэл өгч, төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлж байна.  

Дашрамд дурдахад Монгол Улсад Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны тав байгууллага байгуулагдсаны 60 жил, Олон улсын Хөдөлмөрийн байгууллага байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.

 

 

2019-04-30 17:29:00