Сургууль, цэцэрлэгийн төгсөлт ойртож байгаа энэ үед төгсөлтийн баяр тэмдэглэх нэрээр эцэг, эхчүүдээс мөнгө хурааж байна гэсэн гомдлууд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 7032-1111 утсанд ирсэн байна.
Дээрх асуудалтай холбогдуулан аймгийн Засаг дарга Г.Ганболд өнөөдөр/2019.04.30/ Арвайхээр сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч нар, ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө.
Тэрээр аймгийн Засаг дарга хэлэхдээ сургууль, цэцэрлэгүүд “Эцэг, эхийн зөвлөл” санаачилсан, “Багш хамааралгүй, мэдээгүй” гэсэн хариултаар энэ асуудлыг өнгөрөөсөөр ирсэн. Эцэг, эх, сурагчдаас мөнгө татах явдлыг шат шатандаа анхааралдаа авч, таслан зогсоох шаардлагатай байна. Тухайн ангид амьдралын боломж тааруу, ажил хөдөлмөр эрхэлдэггүй эцэг, эхчүүд цөөнгүй байгаа, тэдгээр эцэг, эхчүүдэд санхүүгийн хүндрэл үүсгэж, дарамт болж байна. Тиймээс ямар нэгэн шалтгаанаар эцэг, эхчүүдээс мөнгө хураасан нь тогтоогдвол тухайн багшийг ажлаас нь чөлөөлж, удирдлагуудад хариуцлага тооцохоо хатуу санууллаа.