Өнөөдөр 5 дугаар сарын 1-ний өдөр. Аймгийн удирдлагууд сар бүрийн эхний өдөр орон нутгийн хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж өнгөрөгч сард аймаг, орон нутагт хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг тогтсон уламжлалтай. Тэрээр Өнгөрөгч 4 дүгээр сарын хувьд аймгийн бүхий л салбарт ажил өрнөсөн сар болсныг онцлоод мал аж ахуйн салбарт мал төллөлт 65 хувьтай, төл бойжилт 98 хувьтай байгааг хэллээ. Отрын бүс нутагт өвөлжсөн малчид нутагтаа ирж байна. Газар тариалангийн хувьд энэ жил Монгол улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохиож байгаа. Аймгийн ИТХ-ын тогтоолоор Атрын 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс батлагдсан. Засаг даргын зөвлөлийн хурлаар ойн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө батлагдсан. Ажлууд эхнээсээ хийгдэж байна. Энэ онд 10.0 мянга гаруй га газар тариалалт хийхээр бэлтгэл ажил хийгдэж байна гэв.
Өвөрхангай аймаг 2019 оныг “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан олон бүтээлч ажил хийгдэнэ. Энэ хүрээнд бүх сумдад тарьц, суулгац суулгаж байгаа тэрдундаа Арвайхээр хотод ногоон байгууламжийг түлхүү нэмэгдүүлж, тохижилтын ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Төлөвлөсний дагуу ажлууд урагштай явагдаж байна гэлээ.
Улс, орон нутгийн төсвөөр хийгдэх ихэнх хөрөнгө оруулалтын ажлуудын тендер зарлагдаж бүтээн байгуулалтын ажил эхэлснийг дуулгалаа. Тухайлбал Арвайхээр хотод баригдах Хүүхдийн эмнэлэг, 320 хүүхдийн сургууль, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, шинэ суурьшлын бүсийн Амины орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний ажил, 14 км автозам, Усан спорт сургалтын төвийн барилгын ажил өнгөрөгч 4 дүгээр сараас хийгдэж эхэлсэн ба 2019 ондоо багтааж ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг хэлэв.