Өвөрхангай аймгаас 2018 оны 1 дүгээр ээлжээр хугацаат цэрэгт татагдсан хөвгүүд албаа амжилттай хаагаад өнөөдөр /2019.05.01/ нутагтаа ирлээ.
Эх орны тангарагтай эрэлхэг хөвгүүдээ орон нутгийн удирдлагууд, аав ээж, ах эгч, азай буурлууд нь ёслол хүндэтгэлтэйгээр угтан авлаа.
Цэргийн албаа нэр төртэй хаахын зэрэгцээ, барилгын болон хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжил эзэмшээд ирсэн цэрэг, дайчдад аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран орон нутагт хэрэгцээтэй байгаа сул ажлын байрны танилцуулга мэдээллийг өгч, ажлын байраар хангахад анхааран ажиллаж байна.