Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан аймгийн нутгийн захиргааны болон хууль хяналтын байгууллагууд, Монголын Хуульчдын холбооны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөл, төрийн бус байгууллагууд хамтран 2019 оны 4 дүгээр сарын 30-наас эхлэн бүх сумдад ажиллаж байна. Энэ хүрээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон аймгийн Засаг даргын Тамгын газраас сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засаг даргын Тамгын газартай хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг”, хамтын ажиллагааг идэвхижүүлэх чиглэлээр сургалт, зөвлөгөөнийг бүх сумдад зохион байгуулж байна.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөр төрийн үйлчилгээг орон нутгийн иргэдэд газар дээр нь шуурхай хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэх, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллагуудыг чадавхжуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт арга хэмжээ, бодлого чиглэлийг танилцуулах, сурталчлах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулж байгаа юм.