• Албан ёсны цахим хуудас
БОЭТ-д 38.5 сая төгрөгийн өртөгөөр Эх барихын яаралтай тусламжийн сургалтын өрөөг байгууллаа

НҮБ-ын Хүн амын сангаас аймгийн БОЭТ-д 38.5 сая төгрөгийн өртөгөөр Эх барихын яаралтай тусламжийн сургалтын өрөөг байгууллаа.Тус сангийн тэргүүн Каори Ишикава, Шадар суурин төлөөлөгч А.Илиза тэргүүтэй хүмүүс өнөөдөр Арвайхээр хотноо ажиллаж, сургалтын танхимд зориулан зайн сүлжээний тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар уг сургалтын танхимд онолын мэдлэг авах хэмжээнд мэдлэг, чадвараа дээшлүүлж байсан бол одооноос дадлагын биетүүд дээр ажиллаж, ур чадвараа сайжруулах боломж бүрдэж байна. 

Мөн Эх барих, эмэгтэйчүүдийн эрчимт эмчилгээний өрөөнд 8.5 сая төгрөгийн өртөг бүхий яаралтай тусламжийн зайн зөвлөгөө өгөх сүлжээний тоног төхөөрөмжийг суурилууллаа. Ингэснээр эмчлүүлэгчдэд хүндрэл гарсан тохиолдолд 24 цагийн аль ч хугацаанд тухайн төхөөрөмжөөр ЭХЭМҮТ-тэй холбогдон зөвлөгөө, тусламж авах боломжтой болж байна.

 

2019-05-14 17:22:11