• Албан ёсны цахим хуудас
Удирдлагын академийн магистрын “улирал”-ын сургалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэнэ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Удирдлагын академи нь 2019-2020 оны хичээлийн жилийн магистрын “улирал”-ын төлбөртэй сургалтын элсэлтээ зохион байгуулж байна. Уг элсэлтээр өөрийн зардлаар суралцах хүсэлтэй иргэдийг элсүүлэн суралцуулах юм.

Элсэгчдэд тавигдах шаардлага:

Бакавлаврын зэрэгтэй

Голч дүн 2.7-с доошгүй

Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төгссөн бол 20 хүртэл багц цагийг тооцуулах боломжтой.

Суралцах нийт хугацаа: 1.5 жил      

Сургалтын төлбөр: 6.720.000 төгрөг (Төлбөрийг 3.828.000, 2.892.000 төгрөгөөр тус тус хувааж төлж болно)

Бүрдүүлэх материал:

Магистрын сургалтад элсэхийг хүссэн өргөдөл /өргөдлийн маягтыг Академийн цахим хуудаснаас татаж авах/

Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

Бакавлаврын зэргийн диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт (Гадаадад сургууль төгссөн бол баталгаат орчуулгатай байх)

Магистрын судалгааны ажлын санал (зөвлөмжийг Академийн цахим хуудаснаас татаж авах)

3*4 хэмжээтэй 2 хувь цээж зураг

Бүртгэлийн хураамж 25000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 406091259 тоот дансанд тушааж, баримтыг хавсаргана.

Суралцах хүсэлтэй иргэдийг Нутгийн удирдлагын ордны 302 тоот өрөөнд ажын цагаар бүртгэнэ.

                                      Холбогдох утас:7032-2380

 

 

 

 

2019-05-16 18:37:02