• Албан ёсны цахим хуудас
ЖДҮС-аас олгох хөнгөлттэй зээлд хамрагдах төсөл хүлээн авч эхэллээ

 

 

2019-05-17

Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор шинэчлэн батлагдсан журмын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажлыг орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар ажиллаж байна.

Зээлийг хүртээмжтэй болгох үүднээс Сангаас шууд олгох зээлийн хэмжээг 20.0-300.0 сая төгрөг хүртэл, арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн хэмжээг орон нутагт 20.0-200.0 сая төгрөг хүртэл олгохоор тогтоолоо.

 

Төсөл хүлээн авах хугацаа:

Эхлэх:   2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 09:00 цаг

Дуусах: 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 18:00 цаг

Зээлийн ерөнхий нөхцөл:

           Зээл олгох хугацаа: 5 жил

           Зээлийн хүү /жилийн/:

           Сангаас шууд олгох зээлийн хүү – 3 хувь

           Банкаар дамжуулан олгох зээлийн хүүгийн хэмжээ – 8 хувиас ихгүй

Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 сар

2019 ОНД УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР:

  • Арьс шир боловсруулах,
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах (Арвайхээр суманд)
  • Хог хаягдал, дахин боловсруулах,
  • Мал, амьтны тэжээл үйлдвэрлэх,
  • Бордооны үйлдвэр
  • Ноос, ноолуур боловсруулах,
  • Дайвар бүтээгдэхүүн боловсруулах,
  • Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
  • Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах,
  • Өвлийн хүлэмжийн аж ахуй,
  • Хүнсний ногооны зориулалтын автомат зоорь
  • Туслах аж ахуй (Өндөглөгч тахианы аж ахуй)
  • Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх (Хархорин суманд)
  • Мал бордох аж ахуй

 ЗЭЭЛ ОЛГОХ ЧИГЛЭЛ:

  • Экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
  • 5-аас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж, байнгын ажлын байр шинээр бий болгосон,
  • Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоо-Загвар хоршоо,
  • Баяжуулсан болон органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл,
  • Инновацийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх,
  • Импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
  • Эрчимжсэн аж ахуй,
  • Шинэ техник, технологи нэвтрүүлэх,

Төсөлд тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын жагсаалтыг энд дарж авна уу (Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн А-119 тушаалаар батлагдсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаа, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журам)

Төсөл хүлээн авах хаяг:

Өвөрхангай аймаг, 5 дугаар баг, Нутгийн удирдлагын ордон 401 тоот өрөө.

Холбоо барих утасны дугаар: 88094988

ЖИЧ: Төслийн материалыг битүүмжлэн  ирүүлэх. (Иргэн, аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаар, хүссэн зээлийн дүнг дугтуйны гадна талд бичсэн байх)

 

Хүнс, хөдөө аж ахуйн газар

 

           

 

2019-05-17 18:47:33