• Албан ёсны цахим хуудас
Архивын улсын үзлэгт аймгийн хэмжээнд 215 байгууллага хамрагдана

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоолоор “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулах шийдвэр гарсан. Аймгийн хэмжээнд улсын үзлэгт бэлтгэх ажлын төлөвлөгөө, салбар комиссын бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын захимжаар баталж, салбар комисс төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

Энэ хүрээнд Салбар комиссын гишүүдэд Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжаар батлагдсан “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг зохион байгуулах удирдамж”, аргачлалын дагуу улсын үзлэгт бэлтгэх, урьдчилсан үзлэг зохион байгуулахад анхаарах асуудлуудаар сургалт зохион байгууллаа.

Тус үзлэгт бэлтгэхэд зориулсан арга зүйн зөвлөмж, чиглэл өгөх нэгдсэн сургалтыг сум байгууллагын удирдлага, архив, албан хэрэг хөтлөлтийн хариуцсан ажилтнуудад 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулна. Аймгийн хэмжээнд 215 байгууллага

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт аймгийн хэмжээнд 215 байгууллага хамрагдана.

 

2019-05-22 16:20:33