“Аймгийн малчдын зөвлөгөөн” 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Арвайхээр хотод зохион байгуулагдана. Энэ удаагийн зөвлөгөөнд нийт малчдаа төлөөлж 400 гаруй малчин оролцон “Малын чанарыг сайжруулж, ашиг шимийн үнэлэмжийг нэмэгдүүлье” уриан дор зөвлөлдөнө. Зөвлөгөөний үеэр мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөнгөвчөхөд чиглэгдсэн бага оврын шинэ, шинэлэг техник, технологийн үзэсгэлэн зохион байгуулагдана.