.онгол Улсын Засгийн газрын шийдвэрээр "Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг 4 жилд нэг удаа зохион байгуулдаг. Тус үзлэг энэ онд орон даяар явагдах бөгөөд манай аймагт ирэх 6 дугаар сард төв комисс ирж ажиллана. Улсын үзлэгт бэлтгэх аймгийн Салбар комиссоос өнөөдөр /2019.05.23/ сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар, Хэлтэс, албадын удирдлагууд, байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудыг нэгдсэн сургалтад хамруулж, үзлэгт бэлтгэх чиглэлээр аргазүйн зөвлөмж өгч байна. Сургалтад 85 байгууллагын 170 гаруй төлөлөөлөл оролцож байна. YАрхивын Ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Ч.Оюунчимэг улсын үзлэгийн зохион байгуулалт, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч байгаа юм. Тэрээр Ч.Оюунчимэг хэлэхдээ "Улсын үзлэгийн ач холбогдол нь эргээд төрийн байгууллагын үйл ажиллагаа хөнгөн шуурхай явагдахад нөлөөлж, хариуцлага дээшилж, чанар хүртээмж нэмэгддэг. Архивын баримт бичгийн хэрэглэгч нь ард түмэн байдаг учраас төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтөд хяналт тавьж ажиллах нь чухал юм хэмээв.
Мөн энэ үеэр сумдын ЗДТГ-ын дарга, хэлтэс албадын удирдлагуудад Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилттэй холбогдуулан батлагдсан журам, дүүрмүүдийн талаар нэгдсэн ойлголт, мэдээллийг өгч байна.