Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, хэлтэс, албадуудын дарга, удирдлагын шуурхай хуралдаан долоо хоног бүрийн Мягмар гарагт болдог. Өчигдөр болсон ээлжит хуралдааныг аймгийн Стандартчилал, хэмжилзүйн төвд зохион байгуулж, тус байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдээс ISO 2001 стандарт болон албандаа нэвтрүүлж буй үйл ажиллагаагаа танилцуулсан юм.
Өвөрхангай аймгийн СХЗТ нь орон нутагт үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүн, ажил үйлчилгэнэд хэрэглэгчдийн итгэх итгэлийг нэмэгдүүлж, манлайлагч байгууллага байх эрхэм зорилготойгоор Стандартчилал, тохирлын үнэлгээ, баталгаажуулалтын алба, Хэмжилзүйн алба, Стандарт, мэдээллийн төв гэсэн бүтэц, зохион байгуулалтанд 12 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг аж. Тус байгууллагынхан ISO 2001 стандартыг орон нутагт анх удаа, ISO Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг улсын хэмжээнд нэвтрүүлсэн 24 дэх байгууллага юм.