• Албан ёсны цахим хуудас
Аймгийн төвд цэцгийн мандал бий болгох ажил өрнөж эхэллээ

“Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтот жил”-ийн хүрээнд Арвайхээр хотын нийтийн эзэмшлийн зам талбайд 30 мянган цэцгийг тарина.

Т.Намнансүрэнгийн нэрэмжит гудамж, Бумбат худалдааны төвөөс Талст хүртэлх амрах талбай, Төв цэцэрлэгт хүрээлэн,Нийтийн эзэмшлийн зам талбайн бичил саданд Петуня, Астра, Хилэнжин  зэрэг 30.000 ширхэг цэцгийн үрсэлгээ таригдана.

Дээрх цэцгийн үрсэлгээг Арвайхээр-Цэцэрлэгжилт орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ажилтан, албан хаагчид 2019 оны 4 дүгээр сараас эхлэн үрслүүлж, арчлан ургуулсан юм. Өнөөдрөөс эхлэн нийтийн эзэмшлийн зам талбайд цэцгийн үрсэлгээг гаргаж эхлээд байна.

 

2019-05-27 21:24:02