• Албан ёсны цахим хуудас
Тарагт сум шинэ Нутгийн удирдлагын ордонтой болно

Тарагт суманд энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Засаг даргын Тамгын газрын барилга шинээр баригдана. Өнөөдөр /2019.05.27/ барилгын шав тавих арга хэмжээ боллоо. Тендер шалгаруулалтад Хангамж-Өргөө ХХК шалгарч, барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон бөгөөд энэ оны 3 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгнө хэмээн мэдэгдэж байна.

Шинэ байртай болсноор иргэд тав тухтай орчинд төрийн үйлчилгээг авар нөхцөл бүрдэх юм.

Одоогийн байгаа ЗДТГ-ын барилга нь анх 1986 онд халуун ус буюу үйлчилгээний зориулалтаар баригдаж байсан. Түүнээс хойш бяслагны үйлдвэрийн байраар ашиглаж байгаад 2005 оноос сумын ЗДТГ-ын байр болгон ашиглажээ.

 

 

2019-05-27 21:38:25