• Албан ёсны цахим хуудас
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна.

 Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 05 дугаар зарлигийн хэрэгжилт аймаг, нийслэлд хэрхэн хангагдаж байгааг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан хүрээнд газар дээр нь шалган танилцах, үнэлэлт, дүгнэлт өгөх, арга зүйн сургалт зохион байгуулах зорилго бүхий ажлын хэсэг аймаг, нийслэлд ажиллаж байгаа билээ.

Ажлын хэсэг нь аймаг, нийслэл дэх төрийн байгууллагын удирдлагуудад үндэсний аюулгүй байдлын тухай мэдлэг олгож, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн үүрэг, чиглэл, зөвлөмжийг хэрэгжүүлэх арга зүй эзэмшүүлэхэд анхаарч ажиллах юм. Ажлын хэсэг нь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын харъяа агентлаг, төрийн байгууллагын орон нутаг дахь салбар нэгжүүдэд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд ажиллана. 

 

2019-06-04 15:40:12