• Албан ёсны цахим хуудас
Гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн, урлагийн төрөлжсөн сургалттай “Тэмүүлэл” сургууль байгуулагдана

Аймгийн Засаг даргын 2019 оны 367 дугаар захирамжаар Арвайхээр сумын Цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын бүтэц хэв шинжийг өөрчлөн ерөнхий боловсролын “Тэмүүлэл” сургуулийг байгуулахаар шийдвэрлэлээ.

Шинээр байгуулагдаж буй “Тэмүүлэл” сургууль нь гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн, урлагийн төрөлжсөн сургалттай хичээллэх бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангид, 2020 оны 1 дүгээр сараас дунд, ахлах ангидаа тус тус элсэлт авах юм.

Тус сургуульд суралцах сонирхолтой 1-5 дугаар ангийн сурагчдын бүртгэлийг 2019 оны 6 дугаар сарын 12, 13, 14-ний өдөр зохион байгуулж, элсэлтийн шалгалтыг 6 дугаар сарын 15-ны 10.00 цагт Цэцэрлэг, бага сургуулийн цогцолборт тус тус зохион байгуулна.

 

 

2019-06-06 19:09:55