Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны санхүүжилтээр “Нийгмийн Эгэх Хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Залуу нас-Гэрэлт ирээдүй” төсөл Өвөрхангай аймагт хэрэгжиж эхлээд байна. Энэхүү төсөл нь зорилтот бүлгүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, бэлгийн замаар дамжих халдварын дархалтыг бууруулах гол зорилготой юм.
Уг төслийг аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газар, “Оновчтой Хөгжил” төрийн бус байгууллага хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгтэй хамтран нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг энэ сарын 8-9-ний өдрүүдэд Арвайхээр хотноо зохион байгууллаа. Сургалтад төр, төрийн бус байгууллагын төлөөлөл, ерөнхий боловсролын сургуулийн эмч нар, эмч бүлгийн хүүхдүүд, нийгмийн ажилтан зэрэг 30 хүн хамрагдаж, сургагч багшаар бэлгэгдэж, сертификатаа гардан авлаа. Цаашид эдгээр сургагч багш нараар дамжуулан 15-39 насны өсвөр үе, залуучуудад нөхөн үржихүйн болон БЗДХ-ын талаар мэдлэг түгээх, сургалт сурталчилгааг үе шаттай хэрэгжүүлэх юм.