• Албан ёсны цахим хуудас
Цэргүүд тангараг өргөлөө

Цэргийн жинхэнэ албанд 2019 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн жагсаалын талбайд энэ сарын 8-ны өдөр зохион байгуулагдлаа.  

Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, Цэргийн штабын дарга, Хурандаа М.Дэлгэрсайхан, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн захирагч хурандаа Б.Галбадрах болон тус ангийн бие бүрэлдэхүүн, цэргийн тангараг өргөж байгаа цэрэг дайчдын ар гэрийн төлөөлөл, найз нөхөд зэрэг 600 гаруй хүн оролцлоо.  

Анхан шатны сургалтанд хамрагдсан хугацаат цэргийн албан хаагч нар биеийн тамирын болон жагсаалын үзүүлэх тоглолтыг хүрэлцэн ирсэн эцэг, эхчүүдэдээ үзүүлж, нэг сарын хугацаанд сурч мэдсэнээ сонирхуулав.

 

 

2019-06-10 16:37:49