Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар аймгуудын баяр наадмын хугацааг тогтоов. Аймаг, орон нутгаас ирсэн хүсэлтийг харгалзан Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг 2019 оны долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Сэлэнгэ аймгийн баяр наадам 7 дугаар сарын 4,5-нд,
Өмнөговь аймгийн баяр наадам 7 дугаар сарын 6, 7-нд,
Дундговь, Өвөрхангай аймгийн баяр наадам 7 дугаар сарын 8, 9-нд,
Төв аймгийн баяр наадам 7 дугаар сарын 8-10-нд,
Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн баяр наадам 7 дугаар сарын 9,10-нд
Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтийн аймгийн баяр наадам 7 дугаар сарын 10, 11-нд болно.