• Албан ёсны цахим хуудас
"Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг Хархорин сумаас эхэллээ

"Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг 4 жилд нэг удаа зохион байгуулдаг.

 Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоолоор энэхүү үзлэгийг зохион байгуулах тухай шийдвэр гарсан. Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт өнөөдрөөс /2019.06.17/ ажиллаж эхэллээ.

Ажлын хэсэгт Үндэсний Статистикийн хорооны Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Оюунгэрэл, Архивын Ерөнхий газрын мэргэжил, арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч Ш.Дариймаа, Архивын ерөнхий газрын Мэдээлэл, технологийн хэлтсийн мэргэжилтэн, улсын байцаагч Т.Түвшинтөгс нар ирсэн ба улсын үзлэгийг Хархорин сумаас эхлүүлж байна.   

 

2019-06-17 20:18:15