Өнгөрсөн долоо хоногт иргэдийн санал гомдлыг хүлээн авах 7032-1111 дугаарын утсаар 33 иргэн хандаж, 20 асуудлыг хөнджээ.
Тухайлбал, төв суурин газраас гахайн аж ахуйг гаргах, газар тариалангийн талбайд малчид малаа оруулснаас зөрчил үүсч байгааг, өрхийн эрүүл мэндийн төвүүд даатгалын эм бичихдээ интернэт тасарсан гэх байдлаар чирэгдэл учруулдаг болохыг иргэд мэдээлжээ.
Мөн БОЭТ, “Онги ус суваг” ОНӨҮГ-ын зарим ажилтнуудын харилцаа хандлагын талаар шүүмжлэлтэй хандсан бол ЭЕШ болж байгаатай холбогдуулан мэдээлэл, зөвлөгөө авсан хүн багагүй байлаа. Төрийн үйлчилгээний нэгдсэн төв /ТҮНТ/-өөс иргэдийн тавьсан санал, гомдлыг тухайн байгууллагууд руу шилжүүлж, 92 хувиар шийдвэрлээд байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт ТҮНТ-өөр харьцангүй олон буюу 1148 иргэн үйлчлүүлсэн бөгөөд энэ нь тус төвд даралтны аппарат суурилуулсантай холбоотой юм.