Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Санхүүгийн зохицуулах хороо хамтран “Санхүүгийн зах зээл” нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр/2019.06.27/ Аюуш баатрын талбайд зохион байгуулж байна.
Монгол Улсад Санхүүгийн зохицуулалтын байгууллага үүсэж хөгжсөний 25 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан орон нутагт зохицуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилготой юм.
Тус өдөрлөгт аймагт үйл ажиллагаа явуулдаг Банк бус санхүүгийн байгууллага, Арилжааны даатгалын байгууллага, Хадгаламж зээлийн хоршоо, Үнэт цаас, брокерийн үйл ажиллагаа явуулж буй компаниуд оролцож байна.
Өдөрлөгийн нээлтэд аймгийн Засаг дарга Г.Ганболд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн, Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн, Даатгалын газрын дарга М.Өлзийбат холбогдох албаны хүмүүс, иргэд олон нийт оролцлоо.